@sportnews_mn Талын чононууд өнөөдөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

@sportnews_mn Талын чононууд өнөөдөр тоглоно

Талын чононууд бэлтгэлээ хангаж дууслаа. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг 2011 оны 2 дугаар сарын
9-ны өдөр Филиппиний багтай тус улсын Баколод хотод хийх тоглолтондоо
бэлтгэл хангаж дууслаа. Энэхүү тоглолт нь орон нутгийн цагаар 19:00-д
Баколод хотын 15,000 хүний суудалтай Панаад цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
2010 оны 11 сард Монголын Хөлбөмбөгийн Холбоо Үндэсний шигшээ багт орох
46 тоглогчийн нэрийг нийтэд зарласан бөгөөд бэлтгэлээ дотор зааланд
бэлтгэж, 2 удаа гадна талбайд сэтгүүлч, үзэгчдэд нээлттэй бэлтгэл хийсэн
юм. Мөн тоглолтоос 10 хоногийн өмнө 7 хоногийн хугацаатай БНХАУ-ын
Гуанжоу хотод  шигшэгдсэн 20 тоглогчийн бүрэгдэхүүнтэй хамтарсан
бэлтгэлд хамрагдсан байна. Шигшээ баг 2 дугаар сарын 07-ны өдөр Филиппин
улсын Баколод хотод хүрэлцэн ирсэн бөгөөд 2 дугаар сарын 08-ны өдөр
хоёр улсын дасгалжуулагч, албаны хүмүүс хамтарсан хэвлэлийн бага хурал
хийлээ.

Филиппины үндэсний шигшээ багийн бэлэгдэл нэр нь Азкал буюу зөвхөн
Филиппин улсад байдаг жижиг биетэй нутгийн нохой юм. Орон нутгийн
сэтгүүлчид манай улсын шигшээ багийн талаар болон цаг агаар хөгжөөн
дэмжигч нарын талаар ихээхэн сонирхож байсан бөгөөд Монголын шигшээ
багийг Талын хөх Чононууд хэмээн нэрлэдэг болсныг мэдэгдсэн юм. Хоёр
тоглолтын нийлбэр дүнгээр хэн хожсон нь цаашид тэмцээнээ үргэлжлүүлэх
болохоор Филиппиний багийн хувьд 3 сарын 15-нд Улаанбаатар хотод болох
тоглолт цаг агаарын  хүнд нөхцөлд буюу ойролцоогоор 0С – -5С хүйтэнд
тоглох нь тэдний тоглогчдын хувьд хүндрэлтэй санагдаж байгаагаа энэ үеэр
мэдэгдсэн, бидний зүгээс мөн адил -20С градус хүйтнээс ирж +30С халуунд
ирж тоглох нь тоглогчдийн хувьд хүнд байгаагаа хэлсэн.

2 сарын 8 өдөр Филиппины Баколод хотын Панаад цэнгэлдэх хүрээлэнд
болсон манай улсын шигшээ багийн бэлтгэлийг нийт 300 гаран хүмүүс ирж
сонирхсон бөгөөд Баколод хотын гудамж талбайгаар нутгийн багийг дэмжсэн
зурагт хуудас, баннеруудаар дүүрэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж