Нийтийн тээврийнхэн цахим картаар үйлчлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн цахим картаар үйлчлэхгүй байна

Оюутнуудын нийтийн тээврээр зорчих хєнгєлєлтийн билетийг энэ сараас цахим картаар сольж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газраас хэвлэх машины ачаалал ихэссэнээс болж цахим карт хэвлэх ажилд хүндрэл учирсан учраас энэ сарын 7-ныг хүртэл хуучин виза картаар үйлчлүүлэх шийдвэрийг гаргасан атал энэ долоо хоногт аль ч чиглэлийн нийтийн тээврийн автобусууд оюутнуудад үйлчлэхгүй байсан. Харин өнөөдрийн байдлаар Улиастай-Дэнжийн мянга чиглэлийн 19-003 дугаарын автобусаар үйлчлүүлэхээр шинэ цахим карт, хуучин виза картаа хоёуланг нь үзүүлсэн оюутнуудыг “Мөнгөөрөө яв. Цахим картаар өнөөдрөөс үйлчлэхгүй” гэсэн хариултыг тус автобусны кондуктор байлаа. Учрыг асуухад “Нийслэлийн нийтийн тээврийн газраас өчигдөр оройн 22:00 цагт бидэнд цахим карт болоод виза картаар үйлчлэхгүй болсон гэж утсаар мэдэгдсэн” гэж нилээд уцаарлангуй хэлсэн юм. Оюутны цахим картыг Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр зайлшгүй явах шаардлагатай оюутны тоог 80 мянга байхаар тогтоож, Сангийн яамнаас тээвэрлэлтийн зард лыг  тооцон нийслэлийн төсөвт 30 орчим тэр бум төгрөг суулгасан гэж холбогдох албаны хүн мэдэгдсэн. Нэгэнт үйлчлэхгүй байсан юм бол шинэчилсэн цахим картыг хэвлэх, зарах хэнд хэрэгтэй байсан юм бол оо.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж