Уралдаанд ирүүлэх лого нь чөлөөт бөхийн барилдааны онцлог, үйл ажиллагааг илэрхийлж, утга санааны бэлгэдэлтэй, энгийн ойлгомтой өгүүлэмжтэй байх ёстой ба ялгарч харагдахуйц өнгөний зохицолтой байх ажээ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2010 оны арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл Спортын төв ордны 305 тоот өрөөнд хүлээн авах юм. Бүтээлийн хэлбэр хэмжээний тухайд логоны хэмжээ өөрчлөхөд харьцаа алдагдахгүй байхаар А4 цаасан дээр нэг хувийг хийж ирүүлэх ба бүтээлийн утга санаа, бэлгэдлийг А4 цаасан дээр нэг хуудаст багтаасан байх учиртай юм.
Уралдааны ирүүлсэн нийт бүтээлийг холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ялагчийг тодруулж, түрүүлсэн бүтээлийг Монголын чөлөөт бөхийн холбооны албан ёсны логогоор сонгох ажээ. Түүнчлэн зохиогчийн болон өмчлөгчийн эрх нь МЧБХ-ны нэр дээр шилжих юм. Уралдааны шагналын сан 500 мянган төгрөг гэнэ.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11314976 дугаарын утаснаас лавлана уу.
Ш.Тэргэл