Нигерийн дараа эрхээ хасуулах баг нь Того юу

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Нигерийн дараа эрхээ хасуулах баг нь Того юу

Африкийн Нигер улсын хөлбөмбөгийн холбоо засгийн газрын нөлөөнд хэт автаж байна гэсэн үндэслэлээр олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА тус улсын багийг олон улсын тавцанд тоглох эрхийг нь хассан билээ. Харин одоо Того эрхээ хасуулах байдалд хүрээд байна. Тогогийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч эрүүл мэндийн улмаас ажлаа орхихоор болсон ба шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх сарын 6-наас өмнө хийхгүй бол ФИФА автоматаар тус улсын эрхийг хасах аж. Уг нь ерөнхийлөгчийн сонгууль аль долдугаар сард болох ёстой байсан ч янз бүрийн асуудлын улмаас энэ сарын 16 хүртэл сонгуулийг хойшлуулсаар ирсэн байна. Одоогийн байдлаар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр дөрвөн хүн нэрээ дэвшүүлээд байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж