Египет улсад болж буй явдлыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж, үнэлэлт дүгнэлтээ өгч эхлээд байна. Арабын хойг, Хойд Африкийн улс орнуудад өрнөж буй үйл явцыг 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр зүүн Европ, дундад азид өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтэй адилтгаж байна.