Рио Фердинанд ахлагчийн туузаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Рио Фердинанд ахлагчийн туузаа авлаа

Фабио Капелло өнөөдөр Монтенегротой хийх тоглолтод Рио Фердинандыг ахлагчаар тоглуулах болсон байна. “Манчестер Юнайтед”-ын төвийн хамгаалагч маань дэлхийн аваргын өмнө авсан өвдөгний гэмтлийнхээ улмаас өдийг хүртэл шигшээнхээ нэрийн өмнөөс тоглоогүй байсан. Түүний хувьд зунаас хойш ердөө дөрвөн тоглолтонд оролцоод байгаа. Түүний ганц нь л Премьер лигийн тоглолт. Тиймээс ч “Юнайтед”-ийн ахлагчийн туузаа Неманя Видичид алдсан юм. Риог эзгүйд багийн хоёр дахь ахлагч Стивен Жеррард өмнөх гурван тоглолтонд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Харин шигшээгийн дасгалжуулагч түүнд ахлагчийн байрыг нь эргүүлэн өглөө.

“Миний дүрэм бол миний дүрэм. Багийн бүх тоглогчид ахлагчаа Рио, хоёр дахь ахлагчийг Стивен гэдгийг мэднэ. Өмнөх гурван тоглолтонд жинхэнэ ахлагч шиг байж, талбайд өнгөрүүлсэн мөч бүрт гайхамшигтай тоглон багаа удирдаж байсан Стивенд талархаж байна. Би түүнтэй ярилцсан, бид ойлголцож чадсан” гэж Капелло хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Фердинанд 2008 оноос хойш “МанЮ”-гийн бүрэлдэхүүнд 105 тоглолтоос 44-т нь л оролцоод байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж