“Ливерпуль”-ийн асуудал шүүхэд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

“Ливерпуль”-ийн асуудал шүүхэд шилжлээ

Хямралд ороод байгаа “Ливерпуль” клубыг хэн эзэмших вэ гэсэн асуудал яг одоо Английн хөлбөмбөгт яригдаж буй гол сэдэв болоод байна. Багийн удирдах зөвлөл хуралдаад клубыг Америкийн “Нью Ингланд Спортс Вэнтурс” группт худалдах шийдвэр гаргасан ч хуучин эзэд болох Том Хикс, Жорж Жилетт нар үүнийг эсэргүүцсэн билээ. Жон Хэнри тэргүүтэй Америк бизнесмэнүүд “Ливерпуль”-ийг 300 сая фунт стэрлингээр авахаар болсон ч Жорж Жилетт, Том Хикс нарт энэ мөнгө дэндүү бага санагджээ. Уг нь тэднийг Шотландын “Рояал банк”-наас зээлсэн 285 саяын өр нэхэгдэж сандаргаж байхад шүү дээ. Клубын удирдах албаны зарим хүмүүсийг тэд ажлаас нь халснаар асуудлыг бүр хурцатгасан. Асуудлыг нэгэнт яриа хэлэлцээрээр шийдэх боломжгүй болсон үед Шотландын “Роаял банк” болон “Нью Ингланд Спортс Вэнтурс” групп хамтарч, Том Хикс, Жорж Жилетт нарын эсрэг шүүхдэж байна. Яг одоо шүүхийн танхимд хэн нь ялагч болохоо шийднэ. Харин хэрэг явдал улам даамжирвэл Английн хөлбөмбөгийн холбооноос “Ливерпуль” багаас есөн оноог хасах арга хэмжээг авах хүртэл шийд гарч болзошгүй байна. Өнгөрсөн улиралд “Портсмут” санхүүгийн хямралд орсоны улмаас есөн оноо хасуулж, улмаар доод лиг рүү унасан билээ. Энэ үед Сингапурын тэрбумтан Петер Лим “Улаанууд”-ыг авах шинэ саналыг гаргаж ирлээ. Ямар ч байсан шүүхийн шийдвэр хэрхэх эсэх нь энэ долоо хоногтоо шийдэгдэж, багийн хувь заяа тодорхой болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж