Чөлөөтийнхөн Б.Д.Будаевийн тэмцээнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Б.Д.Будаевийн тэмцээнд зодоглоно

ОХУ-ын Улаан-Үдэ хотноо энэ сарын 13-24-ний хооронд үргэлжлэх Буриадын нэрт бөх, дасгалжуулагч Борис Дугданович Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Манай баг тамирчдаас ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч П.Чулуунбаатар, Ж.Дандар болон Ц.Цогтбаяр нарын удирдлага дор нийт 21 бөх Б.Д.Будаевийн нэрэмжит тэмцээнд зодоглох юм.

Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:

1.    Б.Нямгариг /50 кг/
2.    Б.Мөнхбат /50 кг/
3.    Ж.Баярхүү /50 кг/
4.    Б.Номин /55 кг/
5.    Н.Лхамгармаа /55 кг/
6.    Б.Наранболд /55 кг/
7.    Л.Алтанзул /55 кг/
8.    Б.Мөнхбаяр /55 кг/
9.    Б.Хаш-Эрдэнэ /60 кг/
10.    Э.Пүрэвдорж /60 кг/
11.    А.Бадамсэд /60 кг/
12.    Б.Өлзийсайхан /66 кг/
13.    У.Оюунбаяр /66 кг/
14.    Э.Эрдэнэбаяр /66 кг/
15.    Д.Хүдэрбулга /84 кг/
16.    Г.Цэнддорж /74 кг/
17.    Б.Номиндалай /74 кг/
18.    Ж.Бат-Оргил /84 кг/
19.    Ч.Батчулуун /96 кг/
20.    Н.Золбоо /96 кг/
21.    Э.Оюунболд /96 кг/
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж