Олон улсын удирдах ажилтны семинар Тайваньд

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Олон улсын удирдах ажилтны семинар Тайваньд

Тайванийн Үндэсний олимпийн хорооны урилгаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан Каошун, Тайпей хотод зохиогдсон Спортын байгууллагуудын удирдах ажилтны олон улсын семинарт оролцож, Монгол-Тайванийн спортын харилцааны түүх, хэтийн төлөв, Монголын спортын байгууллагуудын онцлог, хамтын ажиллагаа, бүс нутаг, тивийн наадмуудын талаар баримтлах бодлого, хамтын ажиллагааны талаар лекц уншив. Түүнээс гадна, Японы Допингийн эсрэг төв (JADA)-ийн захирал Шин Асакава, Катарын ҮОХ-ны гадаад харилцааны зөвлөх, Сидней-2000 олимп, Доха-2006 Азийн наадмын ҮОХ-ны асуудал эрхэлсэн менежерийн алба хашиж байсан Луис Луис, Австралийн Спортын Институтын дэргэдэх “ExSport” консалтинг компаний захирал Брэндон Линч нар уригдаж, олон улсын спортын байгууллагуудын өмнө тулгарсан асуудлууд, наадмыг зохион байгуулахад анхаарах асуудлууд, сайн дурынхныг бэлтгэх үйл явц, допингийн эсрэг тэмцлийн шинэ арга хэлбэрийн талаар дэлгэрэнгүй хичээл заалаа.

Тус семинарт нийт 100 гаруй хүмүүс оролцсон бөгөөд Тайванийн Спортын Зөвлөл, Биеийн Тамирын Их Сургууль хамтран зохион байгуулсан байна. Сонирхолтой нь тус арга хэмжээнд БТСГ-ын ажилтан, өдгөө Тайванийн Биеийн тамирын их сургуулийн шинэхэн аспирант, софт теннисний олон улсын шүүгч Х.Бахытжан оролцсон байна.

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж