Завхан аймгийн малчид энэ өвлийн тухайд Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Говь-алтай ,Булган зэрэг аймгийн нутагт Их-уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас 175 өрхийн 507 хүн,57.1 мянган мал үүнээс бод 23.9 мянга бог 33.2 мянган мал отроор өвөлжиж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын дөрвөн хэсэг гаргаж, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймагт оторлож буй малчдад төрийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлж, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав.Оторч малчдын мал тарган хорогдолгүй, тавтай сайхан өвөлжиж байна.