Дэлхийн номер нэг Возняцки Бээжингээс цом хүртэв

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн номер нэг Возняцки Бээжингээс цом хүртэв

Энэ долоо хоногоос эхлэн дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлэх болсон Данийн теннисчин Каролина Возняцки China Open тэмцээнд түрүүлснээр улирлын зургаа дахь цомоо хүртлээ. Бээжин хотноо болсон тэмцээний финалд тэрбээр ОХУ-ын теннисчин Вера Звонареватай тоглож, 6-3; 3-6; 6-3 харьцаатай ялалт байгуулсан байна. Тэрбээр тэмцээний дараа “Би China Open тэмцээний хоёр дахь тоглолтдоо хожсоны дараа дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болсон. Тиймээс Бээжин хот үргэлж миний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдэх болно. Дараа жил эргэн ирнэ” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж