Мексик нисгэгч “Формула нэг”-т 2011 оноос

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Мексик нисгэгч “Формула нэг”-т 2011 оноос

Ирэх улирлаас эхлэн авто уралдааны хаан гэгдэх “Формула нэг”-ийн “Саубер” багт Мексик нисгэгч Сергио Перез уралдахаар болжээ. ЖП2 ангилалд 2009 оноос эхлэн хүч үзэх болсон Мексик залуу энэ жил ердөө 20 настай бөгөөд ирэх жил тэр Камуй Кобаяшигийн хамтаар “Саубер” багийг төлөөлөх болсныг тус баг албан ёсоор зарлалаа.

Перез ирэх жил Ник Хэйдфилдийг орлох юм байна. Энэ нь Хэйдфилдийн “Саубер”-тэй холбосон амьдрал энэ улирлаас дуусгавар болж байгаа зарласан хэрэг билээ.

Перез нь 2004 оноос авто спортын карьераа эхлүүлсэн бөгөөд ЖП2-т дэд байрт явж байгаа нь түүний хамгийн оргил амжилт болж байна. Харин энэ оргил амжилт нь Мексик залууг “Формула нэг” хэмээх дээд төвшинд авчирлаа.
Гэхдээ Перезийн зөвхөн жолоодлого ур чадвар нь “Саубер” багт авчраагүй байж болно. Түүний даган Мексикийн “Телемакс” компани ивээн тэтгэгчээр орохоор болжээ.

Яг л Петровыг “Лада” дагасан шиг.

Перез 9,10 настай байхаасаа л “Формула нэг”-ийн талаар мөрөөдөж эхэлсэн гэнэ. Харин одоо энэхүү мөрөөдөл нь биелж байгаад баяртай байгаа бөгөөд өөрийн чадах бүхнээ зориулахаа амлаж байна.

Гэвч энэ хугацаанд тэр зөвхөн “Формула нэг”-ийг бодож уралдаж байсангүй. Тухайн цаг мөчид уралдаж байгаа багтаа ялалт авчрахын төлөө бүгдийг хийж байсан. Үүнийхээ төгсгөл болгож ЖП2 ийн улирлын сүүлчийн уралдаан Абу Дабид ялалт байгуулан багтаа аваргын цомыг авчрах хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Энэхүү ялалтаар амжилт үзүүлсэн багтаа баяртай гэж хэлэхийг хүсч байгаа юм.
Перез 1981 оноос хойш “Формула нэг”-т хүч сорихоор болж байгаа анхны Мексик нисгэгч бөгөөд 30 жилийн өмнө Хектор Ребакүе энэ спортод хүч үзэж байсан.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж