Нобелийн эдийн засгийн шагналын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Нобелийн эдийн засгийн шагналын эзэд тодорлоо

Шведийн академи даваа гаригт энэ оны эдийн засгийн Нобелийн шагналтныг тодрууллаа. Энэхүү шагналыг Массачусеттсийн их сургуулийн профессор Петер Даймонд, Нортвестерн их сургуулийн доктор Дэйл Мортенсен болон Лондоны эдийн засаг, улс төр судлалын ухааны профессор Кристофер Пассаридес нарын гурван эрдэмтэн хүртсэн байна. Тэд ажлын байрны зах зээл дээр эдийн засгийн бодлого хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн судалгааны ажлаараа Нобелийн шагнал хүртсэн байна. Судалгааны ажил нь эдийн засгийн бодлого хэрхэн ажилгүйдлийн төвшин болон цалинд нөлөөлдөг болохыг тайлбарласан аж.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил АНУ-ын иргэн Элинор Остром Нобелийн шагналын 40 жилийн түүхэнд эдийн засгийн шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэй болсон байна. Тэрбээр Оливер Виллиамсонтой хамтран хийсэн байгууллагууд сөргөлдөөнөөс хэрхэн зайлсхийж болох тухай судалгаа, шинжилгээний ажлаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байсан байна.     

Нобелийн шагналын эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг 1968 оноос хойш Шведийн төв банк Альфред Нобелийн дурсгалд зориулан олгож эхэлсэн байна.    
Өнгөрсөн долоо хоногт эм зүй, физик, хими, уран зохиол болон энх тайвны салбар дахь шагналтнууд тодорсон билээ.     

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж