
Орон нутгийн тулгамдаж буй асуудлыг төр, засгийн төвшинд хүргэх, тухайн орон нутаг дахь үйл явдлыг шуурхай, бодитой мэдээлэх зорилготой local.news.mn дэд сайтад хандах уншигчид сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Дундговь аймаг дахь идэвхтэн бичигч С.Пүрэвсүрэн аймгийн талаарх мэдээллээ local.news.mn дэд сайтаас авах боломжтойг уриалж, 60 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжийн үүдэнд манай сайтын нэр хаяг, логог хэвлэн, нааж байршуулсан байна. Өнөөдрөөс эхлэн сумдад хүргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.