Улсын асрамжид шилжүлэх хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Улсын асрамжид шилжүлэх хүсэлт хүргүүлжээ

Монгол улсын төр засаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын анхаарлыг хамгийн ихээр татаж, сэтгэл эмзэглүүлж байдаг олон асуудал бий. Түүний нэг  яахын аргагүй эрх нь зөрчигдөж буй хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал. Дорнод аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтсээс энэ асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн.

Орон гэргүй, хүнд нөхцөлд амьдарч буй 6 дугаар багийн нэг өрхийн 4 настай хүүхдийг  амьдарч байгаа харъяаллын дагуу 3 дугаар цэцэрлэгт түр хүмүүжих боломжийг бүрдүүлжээ.
Уг хүүхдийн эсэн мэнд амьдрах суурь эрхүүд хангагдах бололцоогүй байгааг харгалзан үзэж, улсын асрамжид шилжүүлэх тухай саналыг Хэрлэн сумын Засагдарга бөгөөд Чойбалсан хотын Захирагчид хүргүүлээд байна.

Мөн сургууль завсардсан, хүнд нөхцөлд амьдардаг нэг хүүхэд, тэдний гэр бүлтэй уулзаж нөхцөл байдлыг үнэлэн холбогдох байгууллагуудад холбон зуучилж сургуульд нь эргэн суралцуулж, байгууллагаасаа хичээлийн хэрэглэл, биеийн тамирын хувцасны дэмжлэг үзүүлжээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж