Сар шинийн баяраар гэмт хэргийн гаралт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Сар шинийн баяраар гэмт хэргийн гаралт буурчээ

Дорнод аймгийн Цагдаагийн газар энэ сарын 01-07-ны өдрийг хүртэл хугацаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэх ёс журам, хэв журмын эргүүл, жижүүр, алсын дуудлагын бүрэлдэхүүн, эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүр эмч, цагдаа, онцгой объектуудын гэрээт цагдаа, Дотоодын цэргийн харуул нарын хуваарийг гаргаж батлан албаны бэлэн байдлыг ханган ажиллажээ.

Иргэд байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас нийт 77 мэдээ мэдээлэл хүлээн авч холбогдох албан тушаалтнууд материалжуулан шалгаж шийдвэрлэснээр гэмт хэргийн шинжтэй 7, захиргааны зөрчлийн шинжтэй 70 тус тус байна.
Гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллээс иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг 5, учрал 1, Зам тээврийн осол 1, захиргааны шинжтэй мэдээ, мэдээллээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон 7, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн 2 тус тус байна.

Нийгмийн хэв журам хамгаалах болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж гудамж талбай, замын хөдөлгөөнд хяналт тавьж, эмзэг цэг хэсгийг цагдаагийн хяналтанд авч эргүүл, жижүүрийг томилон ажиллуулж нийгмийн хэв журам зөрчсөн 339 зөрчлийг илрүүлж, биедээ зэвсэгийн чанартай авч явсан хутга мэс, зодооны хэрэгсэл 2 илрүүлэн хураан авч шийдвэрлэжээ.

Захиргааны эрх зүйн зөрчил гаргасан 254 хүнд 325000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, гудамж талбай олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй явсан 199 хүнийг эрүүлжүүлж, 4 хүнийг шүүгчийн шийдвэрээр баривчлуулж цагдаагийн хяналтанд авсан байна.

Аймгийн хэмжээнд нийгмийн хэв журам зөрчсөн, бүлэг бөөгнөрөл, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээгүй байна. Жил ирэх бүр сар шинийн баяраа соёлтой, боловсон тэмдэглэж хэвшиж байгааг гэмт хэргийн гаралт урд оны мөн үеийнхээс тодорхой хувиар буурч байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж