Нохой буудах гээд хүн бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Нохой буудах гээд хүн бууджээ

ХУД-ийн IX хороо Буянт-Ухаагийн  гуравдугаар  гудамжинд иргэн О-г ажилдаа явж байхад нь гэнэт буун дуу гарч баруун хөлнийх нь шагайн тус газар сум  тусчээ. Уг хэрэгт  сэжигтэнээр иргэн Г-г шалгаж эхэлжээ. Тэрбээр  нийслэлийн хот тохижолтын газрын гэрээт анчин ажилтай бөгөөд  өчигдөр үүрээр  ажлаа хийж явахдаа золбин  нохой буудсан Тоз -8 бууных нь сум ойн эл хэрэг  гарсан тухай цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.Хохирогч бүсгүй одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин хот тохижолтын газрын гэрээт ажилчин  Г-г ХУД-ийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж