Дэлбэрэлтэд өртсөн эмэгтэйн бие мууджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлтэд өртсөн эмэгтэйн бие мууджээ

Гэртээ их хэмжээний газ хадгалж байсан иргэн гал алдаж гэр нь шатжээ. Эл хэрэг Хан-Уул дүүргийн XIII хороо Шувуун фабрикад уржигдар 20.00 цагийн орчим гарсан байна. Тус дүүргийн иргэн Б-гийн гэрт төрсөн дүү нь 14 кг-ын баллонтой 3.5 килограммаар савласан  300-400 ширхэг ахуйн хэрэглээний газыг хөдөө орон нутаг руу авч явахаар түр хугацаагаар байрлуулаад байжээ. Цагдаагынханы хэлж байгаагаар, гэрийн эзэгтэй хоол хийхээр хураалгаастай  газнаас нэгийг авч залгатал тэр нь дэлбэрч гэрт нь гал авалцсан байна. Тухайн үед гэрийн эзэн байгаагүй бөгөөд дэлбэрэлтэд эхнэр нь 2-5 насны хоёр хүүхдийн хамт өртжээ. Эх хүүхдүүдийг ГССҮТ-ийн эмнэлгийн харьяа Түлэнхийн төвд хэвтүүлсэн бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа. Харин эхийн бие хүнд амьд гарах найдвар муу байгаа юм байна. Тиймээс иргэдийг энэ мэтчлэн тэсэрч дэлбэрэх аюултай  бодистой зөв харьцаж хэрэглэж сурахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Н.Бүжэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж