Генетик нөөцийн талаарх хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Генетик нөөцийн талаарх хэлэлцүүлэг эхэллээ

“Генетик нөөц, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг
өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол орны генетикийн нөөц ба түүний өнөөгийн байдлын талаар хөндөн ярилцах юм. МУИС-ийн биологийн факультетийн багш Н.Батсайхан “Монгол орны биологийн олон янз байдлын тойм” гэсэн лекц унших бол Монгол орны генетик нөөцийн экспортын асуудлыг МХЕГ-ын хилийн хяналтын газрын ахлах байцаагч Г.Адъяасүрэн хөндөн ярих ажээ. Хэлэлцүүлэг бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд генетик нөөцийн талаарх хуулийн төслийг ч хэлэлцэх юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж