Петер Рамзауэ Ерөнхийлөгчид бараалхана

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Петер Рамзауэ Ерөнхийлөгчид бараалхана

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын урилгаар манай улсад  албан ёсны айлчлал хийж буй Холбооны бүгд найрамдах Герман улсын Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд ноён Петер Рамзауэ өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.  Түүнийг дагалдан Хуурай замын тээврийн газрын дарга, Байгаль орчин дэд бүтцийн бодлогын газрын дарга, Харилцаа холбооны хэлтсийн дарга, Германы Бундестагийн зарим гишүүд ирсэн аж.

Мөн өнөөдөр тэрээр Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай албан ёсны уулзалт хийж, хоёр орны дэд бүтцийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах аж.  Уулзалтын дараа  Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхах, мөн Оюутолгойн уурхайтай танилцах гэнэ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж