Сайн нойр авахын тулд…

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Сайн нойр авахын тулд…

Принстоны их сургуулийн эрдэмтэн Тим Ферисс сүүлийн арван жил нойргүйдэх өвчнийг судалж байгаа аж. Ферисс сайн нойртой байхын тулд унтахын өмнө тараг, алим гэх мэт 150-250 калориос ихгүй хоол идэж байхыг зөвлөж байна. Унтахын өмнө иймэрхүү хөнгөн зууш идэх нь шөнийн турш бие махбодийн  сахарын хэмжээг тогтвортой байлгаж толгой эргэж, өвдөхөөс сэргийлдэг байна.

Ферисс хүн унтахаасаа нэг цагийн өмнө  хүйтэн баннд арван минут хэвтвэл мелатонины хэмжээ буурдаг гэж үзжээ. Энэ арга нь таагүй үйлчилгээтэй нойрны эмнээс хамаагүй дээр аж.

Түүний судалгаа хоолны нарийн дэглэм барих нь нойрны  мөчлөгт нөлөөлдөг мелатонин, лептин, болон бусад гормоны ялгаралтыг тогтворжуулж байгааг харуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж