Байшингийн дээврийг цагаанаар буджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Байшингийн дээврийг цагаанаар буджээ

Нью-Йорк хотын олон арван сайн дурынхан эрчим хүчний хэрэглээг багасгах зорилгоор “Цаг уурын шийдлийн Олон улсын өдөр”-ийн хүрээнд байшингийн дээврийг цагаан өнгөөр будах ажилд оролцжээ.

NYC coolroofs буюу Нью-Йорк хотын сэрүүн дээвэр байгууллагын сайн дурынхан байшингуудын дээврийн уламжлалт өнгө болох хар өнгийг цагаан өнгөөр өөрчлөн будах ажил хийжээ. Хар бараан өнгөөр будах нь нарны илчийг шингээж, өрөө тасалгааг дулаан байлгах зорилготой боловч зуны халуун үед хэт халж, оршин суугчид сэрүүцүүлэх аппаратыг үй олноор ажиллуулж, эрчим хүч их хэмжээгээр зарцуулдаг байна.

Энэхүү арга хэмжээг АНУ-ын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд дээвэр будах төдийгүй мод тарих, хог хаягдал түүж цэвэрлэх, уулзалт зохион байгуулах зэргээр 10.10.10-ны буюу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн арга хэмжээг ийнхүү зохион байгуулжээ.

10.10.10-ны арга хэмжээг Засгийн газрын бус 350 байгууллага зохион байгуулж, түүнд цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд аль болох олон хүнийг хамруулах зорилгоор 188 орны 7000 гаруй идэвхтэн оролцсон байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж