Иран “хуурамч” сэтгүүлчид баривчилсан тухай мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Иран “хуурамч” сэтгүүлчид баривчилсан тухай мэдээлжээ

Ираны оюутнуудын ISNA агентлаг сэтгүүлчдийн дүр эсгэн Иранд нэвтрэн орсон  гадаадын хоёр иргэнийг баривчилсан тухай мэдээлсэн байна.

Ираны прокурор Голамхоссеин Мохсени-Эжей “Бидэнд Сакинек Аштаны гэр бүлийнхэнтэй уулзах зорилготой ирж байгаа гэсэн мэдээлэл ирсэн юм.  Тэд Иранд жуулчид хэмээн орж ирсэн бөгөөд Аштаны хүүхэдтэй уулзсан байна” гэж ярьжээ. Гадаадын хоёр иргэнийг ямар улсын иргэд болохыг тодорхойлж хэлээгүй байна.

Сакинек Мохаммади Аштаныг эр нөхөртөө үнэнч бус байж, хууран мэхэлсэн гэдэг ял тулгаж, чулуугаар шидэж, амь насыг нь хөнөөх шийдвэр гаргасан юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцож, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад  хэлсэн үгэндээ Аштаныг чулуугаар шидэж хөнөөх ял оноосон гэж гадаадын сэтгүүлчид худал цуу мэдээ зохиож тараасан гэж зэмлэжээ.


Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж