Шинээр хоёр улс байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Шинээр хоёр улс байгуулагджээ

Голландын хуучин колони болох Карибын тэнгис дэх Курасао, Сан Мартин арлууд Голландын бүрэлдэхүүнд бие даасан автономит эрхтэй тусгаар улсууд болсон тухай ням гаригт зарлажээ. Голланд улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Голландын Антиллийн арлууд гэж байсныг өөрчилж, ийнхүү тусгаар улсыг бий болгосон аж.

Голландын Засгийн газар шинээр байгуулагдсан хоёр орны батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлыг цаашид ч гардан хариуцах ба өр, зээлийн асуудлыг хянан үзэх юм байна.

Энэ хоёр орон хэдийгээр Голландын хараат байдалтай байх боловч Засгийн эрх мэдлийг өөртөө авч, өөрийн төсөв, орлогыг захиран зарцуулах эрхтэй болно.
Курасао улс 190000 хүн амтай, Венесуэл улсаас 65 км-ийн зайтай оршдог ажээ. Сан Мартин улс 37000 хүн амтай бөгөөд хоёр орон аялал жуулчлал ихэд хөгжсөн газрууд юм.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж