Амьдрал хайрласан дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Амьдрал хайрласан дасгалжуулагч

Вэйк Форэстын их сургуулийн бэйсболлын багийн дасгалжуулагч Том Волтэр өөрийн багийн тоглогч Кэвин Жорданд амьдрал хайрлажээ. Нэгдүгээр курст сурдаг тоглогч залуу бөөрний дутагдалд орсон учир дасгалжуулагч нь түүнд өрөөсөн бөөрөө өгчээ. Энэ хүнлэг сайхан сэтгэлт шийдвэрийг гаргасан дасгалжуулагч бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Атлантагийн нэгдсэн эмнэлэгт хийлгэжээ. Тус мэс заслыг Кэннэт Ньювел эмч удирдан амжилттай хийсэн байна.

Сайн санаат Волтэр дасгалжуулагчийн хувьд энэ жил 42 настай бөгөөд хэдэн сарын дараа бүрэн эдгэх аж. Харин түүний хайр энэрлийг хүртсэн залуу тоглогчийн эцэг Кэйт Жордан хүүгээ зургаагаас найман долоо хоногийн дараа дахин цохиураа далайх боломжтой болно гэж мэдэгдсэн байна.

Залуу Жорданг өнгөрсөн оны драфтын 19-р “НьюЙорк Янкийс” баг сонгосон аж. Хүнд гэмээр энэ шийдвэрийг гаргасан Волтэр “Энэ бүхний дараа Кэвин бид хоёр хоёулаа хэвийн амьдарч чадна гэдэг нь сайхан. Хамгийн гол нь энэ залуу хүү эргээд талбайдаа гарч чадна гэж бодохоор сайхан байна” гэж нутгийн хэвлэлийнхэнд ярьсан байна.

Ахлах сургуулийн сурагч байхдаа, өнгөрсөн өвөл ханиад хүрч, хүндэрсний улмаас 9 кг турж, улмаар эмнэлэгт хандан оношлуулахад бөөрний архаг дутагдал гэсэн онош гарчээ. Түүний цусны шинжилгээнээс илэрсэн нянгууд бөөрөнд хүрэх цусан хангамжийг зогсоон, дутагдалд оруулсан байна.

Улмаар Кэвин өдрөөс өдөрт турж, сульдаж байжээ. Түүний гэр бүл ойр дотны хүмүүс нь шинжилгээнд хамрагдсан ч тэдний бөөр хүүгийн бие цогцост таарахгүй байсан аж. Харин эцсийн мөчид багийн дасгалжуулагч Волтэр нь 12-р сард шинжилгээнд орж, эерэг хариу гарснаар ийм шийдвэр гаргасан байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж