Холливуудын нэрт жүжигчин Matt Damon 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тэрбээр төрсөн өдрөө тун даруухан гэр бүл болон найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн байна. Түүний эхнэр Luciana гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа ба энэ нь түүний 40 насны хамгийн том бэлэг аж.
Тэрбээр “Би гэр бүлдээ маш их хайртай. Өдрийн 24 цагийн ихэнхийг ажилдаа зарцуулдаг байсан миний амьдрал гэр бүлтэй болсноор маш их аз жаргалтай болсон. Миний эхнэр хүүхдүүд маань амьдралын минь хамгийн үнэтэй зүйлс. Удахгүй төрөх бяцхан үр минь миний энэ жилийн төрсөн өдрийн хагмийн том бэлэг байх болно” гэжээ.
Харин түүний эхнэр төрсөн өдрийн бэлэг болгон гоёмсог гар урлалын цамц бэлэглэсэн аж.
Хосууд анх 2003 онд “Stuck On You” киноны зураг авалтын үеэр
Миамид танилцаж байсан аж. Тэр цагаас хойш хоёр жил гаран хамтдаа
амьдраад, 2005 онд хуримаа хийн Нью-Йорк хотод гэр бүлийн амьдралаа
эхэлжээ. Өдгөө тэд хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон бөгөөд охин Gia нь
нэг нас найман сартай бол Isabella нь гурван настай юм.
Matt Damon
хувийн амьдралынхаа тухай “Миний өмнөх амьдралд киноноос өөр юу ч
байгаагүй. Бүхэл өдөржин ажиллаад дасгалдаа яваад унтдаг тийм л нэгэн
хэвийн байсан. Харин охин Isabella маань төрснөөр миний амьдрал тэс
ондоо болсон. Би ажлаасаа яарч бушуухан харьж, охиноо унтахаас өмнө
хэсэгхэн ч болов хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсдэг болсон. Эхнэр охид
маань надад гэр бүлийн амьдралын аз жаргалыг мэдрүүлдэг өгсөн юм даа”
хэмээн ярьжээ.
Дашрамд сануулахад, Matt Damon 1997 онд “Good Will
Hunting” киногоороо Оскарын шагнал авч байсан юм.
Н.Наран