Янг шигшээдээ дуудагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Янг шигшээдээ дуудагдлаа

Дэлхийн аваргыг гэрээсээ үзсэн “Астон Вилла”-гийн жигүүрийн тоглогч Эшли Янг “Евро-2012”-ын урьдчилсан шатанд Монтенегрогийн эсрэг “Уэмбли”-д болох тоглолтонд Аглийн шигшээгийн өмнөөс тоглох болжээ. Түүний багийн хуучин анд Жеймс Милнерийн шийтгэл түүнд боломж олгож байгаа юм. Янгийн хувьд гурван жилийн өмнө Стив МакЛарены удирдлага дор шигшээнхээ өмнөөс есөн тоглолтонд оролцож байсан. Тухайн үед тэр багийн анд Жон Барнсыгаа орлон шигшээдээ тоглож байжээ. Янг “Би шигшээнхээ бүрэлдэхүүнд багтахыг үргэлж хүсдэг. Хэрэв тийм боломж гарвал би чадах бүхнээ гаргах болно. Бид өрсөлдөөнтэй ертөнцөд амьдарч байна. Би ч өрсөлдөөнд дуртай. Хэрэв чи багт орсон л бол сайн байх хэрэгтэй, эс тэгвэл чиний байрыг булаах хэн нэгэн чиний алдааг хүлээгээд л байж байгаа” гэжээ. Дэлхийн аваргын бүрэлдэхүүнд багтаагүй талаараа тэр “Үлдэхэд мэдээж хэцүү байсан. Гэвч одоо тэр бүхэн өнгөрсөн. Одоо ирээдүйдээ л санаа зовж байна” гэсэн байна.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж