Энэ онд нээлтээ хийх хит кинонууд

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Энэ онд нээлтээ хийх хит кинонууд

2011 оны үлдсэн
хугацаанд дэлхийн кино урлагийн цөм болоод буй Холливуудын томоохон
компаниудын зүгээс дэлгэцнээ гаргах бүтээлүүдийг нэрлэж байна. Гэхдээ
нэгэн онцлогтойгоор. Урьд өмнө нь дэлгэцнээ амилж үзэгчдийн хүртээл болж
өөрийн гэсэн оройн зайгаа эзэлсэн, фэнүүдийн хүрээлэлтэй болсон та
бидний сайн мэдэх кинонуудын үргэлжлэл болон удахгүй нээлтээ хийх
кинонуудыг энд дурдах болно. Таны үзэх дуртай кинонуудын чинь үргэлж
лэлүүд энд багтаж таныг баярлуулах нь дамжиггүй биз ээ.

Pirates of the Caribbean: On Stranger Tides

Карибын тэнгисийн дээрэмчин хэмээх бидний сайн мэдэх, үзэх дуртай киноны дөрөвдүгээр анги тавдугаар сарын 20-нд АНУ-д нээлтээ хийнэ. Найруулагчаар нь Роб Маршал, продюссерээр нь алдарт Жерри Брукхаймер нар ажилллажээ. Гол дүрд уламжлал ёсоор Холливуудын супер од, 2010 оны шилдэг жүжигчин Жонни Депп тоглосон ба Пенелопе Круз мөн энэхүү кинонд гол дүр бүтээсэн байна.
Уолт
Дисней кино компаниас 200 сая долларын өртөгтэй бүтээгдсэн тус киног
3D-гээр үзэх боломжтой гэнэ. Алдарт найруулагч Жерри Брукхаймерын гурав
дахь 3D кино нь энэ бөгөөд зураг авалты
г Хавайн арлын орчимд хийсэн гэнэ. Дашрам дурдахад өмнөх гурван ангийн
найруулагчаар тасралтгүй ажиллаж эхэлсэн Гор Вербински энэ удаа тус
кинонд ажиллахаас татгалзсан байна. Мөн дөрвөн анги бүхий тус киноны
гуравдугаар анги "Ертөнцийн төгсгөлд"-ийг бусдаас нь хамгийн их буюу 300
сая долларын өртөгтэй бүтээж байсан бол 2006 онд дэлгэцнээ гарсан
хоёрдугаар анги нь хамгийн их ашиг орлого
буюу 1 тэрбум 66 сая долларын ашиг олж байжээ. Нийтдээ 2003 оноос өдгөөг хүртэл дөрвөн цувралыг 865 сая доллараар бүтээсэн бол өмнөх гурван анги нь Уолт Диснейд 2 тэрбум 690 сая долларын ашиг өгсөн томоохон төсөл нь болжээ.

X-Men: First Class

Комик
номын зохиолоос даян дэлхийн үзэгчдийн хайртай кино болж чадсан "Икс
Хүмүүс" цуврал киноны тавдугаар анги ирэх зургадугаар сарын 03-нд
нээлтээ хийнэ.
Анх 2000 оноос
эдүгээг хүртэл дэлгэцнээ өвөрмөц зохиол, гайхалтай баатруудаараа тэсрэлт
хийсээр ирсэн тус цувралын энэхүү ангийг найруулагч Мэттью Ваугн н
айруулсан ба 120 сая долларын өртгөөр XX Зуун Фокс кино компани бүтээжээ.

Гол
дүрд нь "Wanted" киногоороо олны танил болсон залуу жүжигчин Жеймс
Маквой тоглосон ба Майкл Фассенберг, Рөүз Бирн, Оливер Платт нарын залуу
жүжигчид бусад дүрийг бүтээжээ. Мөн шинээр нэгэн өвөрмөц дүр орж ирж
буй нь Холливуудын алдарт жүжигчин Кевин Бэконы бүтээсэн Себастьян
Шоугийн дүр аж.

Өмнөх бүх ангиудад гол дүр болж
байсан профессор Чарльз Хавьер болон Магнето нарын залуу насны үйл
явдал энэ кинонд өрнөх нь цувралын үйл явдал үүссэн үеийн тайлбар
маягаар онц сонирхо

лтойгоор үзэгчдэд
хүүрнэх нь энэ ажээ. Харин үзэгчдийн эчнээ танил болсон Нохойзээх
болон түүний нөхөд бүгд байхгүй болж оронд нь мутантуудын сургуулийн
залуусын дүр бүхий цоо шинэ үйл явдал өрнөх гэнэ.

Тус
цуврал таван киноноос хамгийн өндөр өртөгтэй бүтээгдсэн нь 2006 оны
гуравдугаар анги нь аж. Тус кино нийт 210 сая долларын өртөгтэй байсан
бол хамгийн их ашиг орлого олсон нь 459 сая доллараар мөн л гуравдугаар
анги нь нэрлэгдсэн байна. Таван цувралд дөрвөн өөр найруулагч ажиллаж
байсан агаад үзэгчдийн хүртээл болоод байгаа эхний дөрвөн ангиас нь XX
Зуун Фокс нийтдээ 1 тэрбум 535 сая долларын ашиг орлого олж байжээ.

Transformers: Dark of the Moon

Paramount Pictures-ын асар том төсөл болсон Трансформерс киноны гуравдугаар анги энэ жил нээл

тээ
хийх цуврал кинонуудын дунд жин дарж байна. Энэ оны долдугаар сарын
1-нд АНУ-д нээлтээ хийх ба түүнээс өмнө зургадугаар сарын 29-нд Египет
улсад хамгийн түрүүнд дэлгэцнээ гаргана хэмээн киног бүтээгчдийн зүгээс
зарлаж байсан билээ. Сүүлийн үед тус улсад үүссэн нөхцөл байдлын улмаас
энэ нь цуцлагдаж магадгүй байгаа ч тэр болтол басхүү их хугацаа байгааг
Парамоунтаас мэдээлсэн. 2007, 2009 онуудад нэг хоёрдугаар анги нь дэлхий
даяар асар их ашиг орлого олж залуусыг байлдан дагуулж байсан бол
ийнхүү гуравдугаар анги нь хэдхэн сарын дараа нээлтээ хийх гэж байна.
Киноны гол дүрд тоглож байсан залуус энэ анги дээрч мөн адил өнөөх дүрээ
бүтээх аж. Өмнөх хоёр анги нь нийлээд дээр дурдсан "X-Men" киноны
цувралын нийт олсон ашиг орлоготой тэнцүү буюу 1,5 тэрбум долларын ашиг
олсон гэхээр тус киног хэдий хэр хүмүүс үзэх дуртай нь харагдах биз ээ.
Найруулагчаар нь бүх цувралд нь ажиллаж буй алдарт Майкл Бэй урьдын адил
ажилласан ба нэрт найруулагч Стивен Спилберг ерөнхий продюссер хийсэн
байна.

The Twilight Saga: Breaking Dawn


Хүн, цус сорогчдын дундах хайр дурлалын сэдэвт киноны хамгийн орчин
үеийн ба цоо шинэ дүрслэл бүхий хамгийн алдартай кино бол Twilight.
Мөнхйи хайр дурлалын тухай алдарт зохиолоос дэлгэцийн бүтээл болон
амилсан тус киноны дөрөв дэх үргэлжлэл бүтээл. Энэ оны сүүлээр буюу
арваннэгдүгээр сарын 18-нд дэлгэцнээ нээлтээ хийж залуус болон хайр
дурлалыг дэлгэцнээс харах дуртай бүх хүмүүсийг баярлуулах нь ээ. Summit
Entertainment тус киног бусад алдартай кинонуудын жишигээс маш бага
өртөгтэйгөөр бүтээгээд түүнийгээ хэдэн арав дахин давуулж нөхдөг
уламжлалаар 75 сая доллар кинондоо зарцуулжээ. Энэ нь өмнөх гурван
ангиасаа хамаагүй илүү өндөр өртөг гаргажээ гэсэн үг. Анхны буюу 2008
оны Twilight кинонд ердөө 37 сая доллар зарцуулж 397 саяыг олж байсан
түүхтэй. Тэгвэл 2009 оны New Moon-д 50 саяыг зарлагадаж 709 саяын ашиг
орлого олсон гайхалтай амжилттай.

Өнгөрсөн онд дэлгэцнээ
гарсан Eclipse нь 68 саяыг зарцуулж 693-ыг олсон гээд үзэхэд энэ киноны
ямар их амжилт бүтээгчиддээ дагуулж ирдгийг харж болно. Киноны дөрвөн
цуврал дээр өөр өөр найруулагчид ажилласан ба энэхүү ангид нь найруулагч
Билл Кондон ажиллажээ. Гол дүрийг бүтээсэн Кристин Стюарт, Роберт
Паттинсон болон бусад өвөрмөц дүрүүд нь анги дээр хэвээр үлдсэн аж.
Өмнөх гурван анги нь нийтдээ 1,8 тэрбум долларын орлого олсон тус киног
фэнүүд нь тэсэн ядан хүлээх буй за.

Scream 4

Тэртээх
1996 оны өвөл нээлтээ хийж үзэгчдийг айдаст автуулж байсан Scream буюу
Хашгираан хэмээх кино нилээдгүй ашиг орлого, амжилт олсон тул өдгөөг
хүртэл гурван цуврал анги дэлгэцнээ гаргаж амжжээ. Тэгвэл энэ учир
битүүлэг аллага, айдас дагуулсан тус киноны дөрөвдүгээр анги тун удахгүй
буюу дөрөвдүгээр сарын 15-нд АНУ-д театруудаар гарч эхлэх нь. Эхний
гурван

ангийг нь 78 сая долларын
өртөгтэй бүтээж байсан ба 506 сая долларын ашиг олж байсан гайхам
түүхтэй кино. Цувралуудыг бүгдийг нь найруулагч Уэсли Ийрл Крэвен
найруулсан ба шинэ ангийг нь ч мөн тэрбээр найруулжээ. Ихэвчлэн аймшгийн
киноны жанрт хүчээ сорьдог найруулагч маань өдгөө 72 нас сүүдэр зооглож
байгаа ч шинэ киноныхоо нээлтийг хүлээн сэтгэл догдлон суугаа. Өмнөх
цувралуудад тоглож байсан гол дүрийн жүжигчид ч мөн хэвээрээ шахуу.
Хутга далайсан хар нөмрөгтэй, урт эрүү бүхий өвөрмөц багтай алуурчны
дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн "Хашгираан" киноны фэнүүд дөрөвдүгээр
сарыг хүлээх болох нь.

Sherlok Holmes 2

Алдарт
Артур Конан Дойлын зохиолын гол баатраас бодит хүн мэт болтлоо
алдаршсан Шерлок Холмсын адал явдлын тухай кино 2009 онд олны хүртээл
болж байсан. Марвелын супер баатар "Төмөр хүн" киногоор нь сайн мэдэх
Холливуудын од Роберт Дауни бидэнд Шерлок Холмсын дүрийг амилуулан
хүргэж байсан. Тэгвэл Роберт Дауни дахин нэрт мөрдөгчийн дүрээр
дэлгэцнээ гарч ирэх нь. Энэ оны сүүлээр буюу арванхоёрдугаар сарын 16-нд
хойд америкт нээлтээ хийх "Шерлок Холмс – 2" киног авьяаслаг найруулагч
Гай Ричи дахин найруулжээ.

Киноны эхний анги гарсан даруйдаа box
office-ыг олон хоног тэргүүлж улмаар 524 сая долларын ашиг олсон
түүхтэй. Шинэ анги нь ч мөн мэргэжилтнүүд, үзэгчдийн зүгээс хүлээлт
үүсгээд амжсан гэнэ. Домогт мөрдөгчийн тухай зохиолыг амтархан уншиж
үзээгүй хүн ховорхон бизээ. Тэгвэл түүний адал явдлыг дэлгэцнээс дахин
харах боломж ирэх өвөл үзэгч бидэнд олдох нь. Холмсын туслахын дүрийг
гайхалтай бүтээж байсан Жүүд Ло энэ удаа ч мөн кинонд тогложээ. Мөн
Нүүми Радэйс, Жарред Харрис нар гол дүрүүдэд тоглосон байна. Киноны
хөгжмийг алдарт Ханс Зиммер мөн бичжээ. Warner Bros-ын энэ оны ихээхэн
найдлага тавьж буй төсөл "Шерлок Холмс".

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж