“Трашерс”-ийн хаалгач Павелеч эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

“Трашерс”-ийн хаалгач Павелеч эмнэлгээс гарчээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Атланта Трашерс” багийн хаалгач Ондрей Павелеч эмнэлгээс гарсан талаар тус багийн удирдлага мэдээллээ. Гэхдээ чухам ямар шалтгаанаар Павелеч улирлын нээлтийн тоглолтод гэнэтхэн ухаан алдан унасан талаар ямар нэг мэдээлэл өгсөнгүй.
Өдгөө 23 настай Павелеч баасан гаригийн орой “Вашингтон”-той хийсэн улирлын нээлтийн тоглолт эхлээд дөнгөж хоёр минут өнгөрч байхад гэнэтхэн хаалганыхаа урд дагзаараа савж, унасан юм. Мөсөн дээр хүчтэй унасан учир толгойдоо доргилт авсан боловч зүв зүгээр байж байгаад гэнэт ухаан алдан унасан шалтгааныг тодруулахаар бүх арга хэмжээг авчээ. Тэрбээр эмнэлэгт хоёр хоноод ням гаригт эмнэлгээс гарсан байна.

Ш.Тэргэл   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж