Жокович China Open-ы аваргын цом хүртэв

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Жокович China Open-ы аваргын цом хүртэв

Дэлхийн чансааны жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Сербийн теннисчин Новак Жокович China Open тэмцээний финалд Испанийн теннисчин Дэвид Феррерийг 6-2; 6-4 харьцаатай төвөггүй буулган авснаар аваргын цомоо амжилттай хамгааллаа. Бээжин хотноо хүчтэй бороотой байсан учир цаг агаарын шалтгаанаар финалын тоглолтыг хойшлуулж, улмаар өчигдөр тэмцээний аварга тодорсон юм. Ням гаригт аваргын төлөөх тоглолт Бээжин хотын Olympic Green Tennis центрт эхэлж, Жокович 3-1 харьцаатай тэргүүлж байсан боловч борооны улмаас тоглолтыг завсарлуулж, хойшлуулжээ. Харин өчигдөр цаг агаар тун тохиромжтой, нарлаг өдөр байсан бөгөөд Серби теннисчин өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж