
Харилцаа холбооны салбарын ууган байгууллага “Монголын цахилгаан холбоо” компани картын гэрээт борлуулагчдын дунд зарласан болзолт уралдаанаа дүгнэлээ. Хамгийн олон сая төгрөгийн карт борлуулсан Д.Алтангэрэл /XXI хороолол/, Ц.Жамсранжав/Яармаг/, Ц.Эрдэнэтогтох/XIII хороолол/, Л.Баттулга/”Баянзүрх” зах/, Л.Болормаа /Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв/, Л.Гантөмөр/”Баянгол” худалдааны төв/, В.Мягмар/Дөрвөн буудал/, Б.Болор/”Сансар” үйлчилгээний төв/ нар энэхүү уралдаанд тэргүүлж, “HAIER” маркийн гар утасны эзэд болцгоов. Түүнчлэн уралдаанд идэвхтэй оролцсон 66 хүнийг тав, 70 борлуулагчийг 15 мянган төгрөгийн картаар урамшуулав.
Б.Билэг