Тамирчдад зориулсан номын сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Тамирчдад зориулсан номын сан байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар нь тамирчид, дасгалжуулагчид, энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулан номын сан байгуулахаар зарим төрлийн ажлыг эхлүүлжээ. Биеийн тамир спортын мэдээлэл харилцааны төв нэртэйгээр байгуулагдах тус номын сан нь дээрх хүмүүсийг мэргэжлийн ном сурах бичгээр хангаж ажиллах юм байна. Мөн тус төвийг цахимжуулах аж. Ингэснээр тамирчид интернэтээр дамжуулан хэрэгцээтэй мэдээллүүдээ авах боломжоор ч хангагдах гэнэ. Энэхүү иж бүрэн номын санг ирэх арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж