Тамирчдад шагнал, өргөмжлөл гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Тамирчдад шагнал, өргөмжлөл гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шатрын их мастер Б.Мөнгөнтуулыг Оюутны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлэн, алтан медаль хүртсэнийг үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, шатрын холбооны тамирчин Б.Гүндавааг мөн тус тэмцээнд амжилттай оролцсоных нь төлөө Хөдөлмөрийн  хүндэт медалиар шагнасан билээ. Уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр төрийн ордонд гадуулж, баяр хүргэв.

Мөн тэрээр  МУИС-ийн оюутан, Өсвөрийн дэлхийн аваргын алтан медальт шатарчин А.Энхтуул, ХААИС-ийн оюутан, буудлагын спортын түүхэнд залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан Ц.Хонгорзул нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох өргөмжлөлийг гардууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга эдгээр тамирчин залуучуудад спорт, сурлагын өндөр амжилт хүсэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж