Г.Өсөхбаярыг үзүүрлэхэд дархан аварга цол олгох уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаярыг үзүүрлэхэд дархан аварга цол олгох уу?

Энэ зуны Улсын баяр наа­­дам сайхан боллоо. Б.Ган­­бат түрүүлж, зүлэг но­гоон дэвжээнээ нэгэн үед “зур­гаан заан” гэдэг нэрэн дор шуугиулж явсан зургаан хүч­тэнээ­сээ отголж цол нэ­мэхдээ гарьдыг алгасан арс­лан болсонд бөхийн хор­хойтнууд бүгд хөөрөн баяр­­лав. Арслан бол ахиад нэг алха­хад аваргад хүрдэг цол. Аварга цолны төлөө ид ба­рилдаж бай­гаа, барил­дах ёстой хүчтэний тоо нэ­гээр нэмэгдлээ. Аваргын таа­­варт ойрын хоёр гурван жилд яриг­дах бөхчүүд хэн бэ гэвэл  Д.Ганхуяг, Б.Ган­бат,Х.Мөнх­баатар, Д.Аз­жар­гал (ам авах эрэмбэ нь ийм) нарын дөрвөн арслан.

Ирэх жил 1911 оны Үн­дэс­ний эрх  чөлөөний хувьс­га­лын 100 жил бо­лон 1921 оны Ардын хувьс­галын 90 жи­лийн түүхт ой тохиох уч­раас Улаанбаатарт болдог Ул­сын баяр наадамд 1024 бөх зодоглох нь тодорхой. 2003 оны зургадугаар сард анх баталсан Үндэсний их баяр наадмын тухай Монгол Ул­сын хуулийн дагуу Ерөн­хий­лөгч зарлиг гарган бөх­чүү­дэд улсын цол олгож буй. Улсын наадамд 512 бөх зо­дог­лоход 5, 6, 7 давсан бол начин, хар­цага, заан, 8 давж үзүүрлэсэн бөх гарьд, 9 дав­сан түрүү бөх арслан цол хүртэнэ. Харин 1024 бөх барилдахад 9 давсан бөх нь түрүүлж бус үзүүр­лэ­сэн амжил­таар арслан бол­дог, 10 давж түрүүлсэн нь шууд аварга болдог. Хуульд,
7.1.Улсын баяр наадамд дараахь амжилт гаргасан бө­хөд дор дурдсан цол ол­гоно:
7.1.1. тав давсан бөхөд ул­сын начин
7.1.2. зургаа давсан бө­хөд улсын харцага
7.1.3. долоо давсан бө­хөд улсын заан
7.1.4. найм давсан бөхөд ул­сын гарьд
7.1.5. ес даван түрүүл­сэн бөхөд улсын арслан
7.1.6. улсын арслан цол­тон түрүүлсэн бол ул­сын авар­га
7.1.7. улсын аварга тү­рүүл­­сэн бол улсын далай аварга
7.1.8. улсын далай авар­га түрүүлсэн бол улсын даян аварга
7.1.9. улсын даян аварга тү­рүүлсэн бол улсын дар­хан аварга.
7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиол­долд улсын арслангаас бага цол­той бөх 9 давсан бол үзүүр түрүүний барил­дааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж тү­рүүлбэл улсын аварга цол ол­гоно гэж заажээ.
2006 оны наадамд 1024 бөх зодоглоход улсад өмнө нь дөрвөн удаа 8 давж үзүүр­лээд байсан гарьд Д.Сумь­яа­базар 9 давсан тул арс­­лан, улмаар 10 давж тү­рүү­­лэн аварга болсон юм. Тэ­рээр ийнхүү нэг түрүүлээд бай­гаа.

А.Сүхбат 2000 онд 512 бөх барилдахад 9 давж тү­рүү­лэн арслан, 2001 онд 1024 бөх барилдахад 10 да­ван түрүүлж аварга, 2004 онд 512 бөхөөс 9 даван тү­рүүлж далай аварга болсон байв. Түүний 2001 онд 10 дав­сан амжилтыг үнэлээд, ха­рин 9 давсан арслан цол­ны чансаа­тай амжилтыг нь үнэлээгүй хохи­роосон бай­на. Иргэн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй байхын нэ­гэн адил бөх бүр ҮИБН-ын тухай хуулийн өмнө тэгш эрх­тэй байх зарчмыг үн­дэслэн далай аварга А.Сүх­ба­тыг зодог тайлсны хойтон нь буюу 2007 онд Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн зар­ли­­гаар цолыг нь нэгэн шат ахиулж даян аварга цол хүртээсэн түүх­тэй.

Хуулийн 7.2-т хамаа­руулж хэлэхэд 2001 онд А.Сүх­бат нь арс­лан цол­той­гоор 9 давсан тул үзүүр тү­рүү­ний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар 10 давж тү­рүү­лэхэд нь далай аварга цол олгох ёстой байж. Хо­жим 2004 онд далай авар­га А.Сүхбатыг 9 даван түрүү­лэ­хэд нь хуулийн 7.1.8-д заас­наар даян аварга цол олгох байж хэмээн дүрэм журам нь нөхөн ойлгогдож байна.
Г.Өсөхбаяр 2002 онд 512 бөхөөс 9 даван түрүүлж арс­лан, 2003 онд 9 даван тү­рүүлж аварга, 2005 онд 9 да­ван түрүүлж далай авар­га, 2008 онд 9 даван тү­рүүлж даян аварга болсон бай­на. Тэрээр тувт 512 бөх ба­рилдсан наадамд тү­рүүлс­нийг анзаараарай.
Тий­мээс А.Сүхбат нь гу­рав түрүүлсэн, Г.Өсөхбаяр нь дөрөв түрүүлсэн хэрнээ адил­хан даян аварга цол­той бөхчүүд,  ам авах бол­бол А.Сүхбат нь эхэлж авах эрэм­бэтэй юм.

ҮИБН-ын тухай хуулийн хэрэг­жилтээс харахад нэг удаа 9 давах нь арслан цол­той дүйх агаад арслангаас дээш цолтонд цолыг нэг ахиу­лах үнэлгээ болдог бай­на. Тиймээс ирэх зун буюу 2011 оны улсын наад­маар 1024 бөх барил­дахад даян аварга Г.Өсөхбаяр 9 да­ваад (арслан цолны чан­саа­тай амжилт) үзүүрлэхэд л дархан аварга болох нь ээ.

Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнх­­баатар, Д.Азжаргал нарын дөрвөн арслангийн хэн нь ч бай хуулийн хэрэг­жил­тийн жишгээр 9 давахад (үзүүр­лэх!) аварга, 10 давж тү­рүүлбэл  далай аварга болно (яг А.Сүх­бат аварга шиг). Тэр ч бүү хэл 2006 онд начин цол­той байх­даа1024 бөх барил­да­хад 9 давж үзүүрлэсэн амжил­таар улсын арслан болсон Д.Аз­жар­гал заавал түрүүлэх шаардлагагүй да­хиад 1024 бөхөөс 9 давж үзүүр­лэхэд шууд аварга бо­лох боломж нээгдэж байгаа юм.
“Таныг түрүүнд нь 9 да­вахад барилдааны амжил­тыг чинь хуу­лийн дагуу үнэлж арслан болго­сон энэ удаа арслан цолны чан­саа­тай амжилтыг чинь үнэлэхээ больё” гэлтэй биш. Ийм то­хиол­­долд тэрээр улсын наа­дамд хоёр үзүүрлээд, нэг ч түрүүлэлгүй Монгол бө­хийн дээд цолонд хүрэх болно.

512 бөх барилдсан та­ван удаагийн наадамд та­ван­таа 8 давж үзүүрлэсэн Мон­гол Улсын гавьяат та­мир­чин Д.Мөнх-Эрдэнэ арс­лан сүүлийн дөрвөн жилийн турш ганцхан удаа улсад үзүүр­лэсэн Д.Азжаргалын дараа эрэм­бэлэгдэн буйрт босч, ам авч бай­гаа билээ. Эрэмбэний тайлбар маш амар­хан, тэрээр нийт 12 удаа шөвгөрөхдөө нэг ч удаа 9 даваагүй байна, нө­гөө арслан нь улсад нийт хоёр­хон удаа шөвгөрөхдөө нэг удаа 9 давжээ гэх. Дэл­хийн аваргын нэг алтыг ар­ван мөнгөн медалиас дээ­гүүр тавьдаг олон улсын жиш­гээр, яг ингэж амжил­тын үзүүлэлтээр нь эрэмбэл гээд ҮИБН-ын тухай хуульд заа­чихсан тул ямар ч арга байх­гүй, хууль бол хууль.

Үүнээс харахад одоо­гийн мөр­дөж буй ҮИБН-ын тухай хуулиар улсын наа­дамд түрүүлээгүй атлаа 1024-т хоёр үзүүрлэсэн бөх авар­­га цолонд хүрч болох нөх­цөлтэй, харин 2,5 дахин амжилт гарган 512-т таван удаа үзүүрлэхэд арс­лан цо­лонд ч хүрэлгүй гарьдаа­раа (үзүүрлэж 8 давсан бөхийн цол) дуусах юм байна. Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ерөнхийлөгч бус МҮБХ цол олгодог байхад 1995 онд улсын арслан болсон бөх. Бөх сонирхогч миний бие ах, дүү алдарт аварга Лув­сан­жамбаа, Намхай нарын тав дахь үеийн удам Д.Аз­жар­гал арсланд дургүй­дээ, эсвэл Д.Мөнх-Эрдэнэ арс­лан болон ҮИБН-ын тухай хуулийн ойлгомжгүй хэсгийг тоохгүй байгаа УИХ-ын эр­хэм түшээдийг хооронд нь ар­салдуулан маргаан дэг­дээх гэсэн юм биш. Бусдад ойлгуула­хын тулд том цол­той бөхчүүдийг жишээ тата­хаас аргагүйд хүрлээ.

Улсын наадамд 512 бөх ба­рилдана уу, нэгийн да­ваанд 512 цэрэг нэмж бүрт­гээд 1024-ийг барилдуулна уу, ялгаа огт байх­гүй, бө­хийн хорхойтнуудын таа­варт үргэлж явдаг тэр л хүч­тэнүүд шинээр цол авч, бас цолоо ахиулж дээд даваа­нуу­дад барилдан наадам­чин олноо баясгадаг билээ. Тэ­гэхээр тооноос чанарт шил­жинэ гэсэн ойлголт байх­гүй, нэг даваа хөнгөрч нэг шатаар цол ахиж, харин ч эсрэгээрээ урвуу хамаа­рал­тай болдог. Жишээлбэл, 512-т 8 давж үзүүрлээд гарьд болох байсан бөх 1024-т 9 давж үзүүрлэн арс­лан, 7 давж их шөвгийн дө­рөвт шалгараад заан болох нь 8 давж гарьд гэх мэтээр цааш үргэлжилнэ. Энэ бү­хэн нь ҮИБН-ын тухай хуульд даваагаар үнэлэн цол олгохоор заасантай уял­даатай юм. Тиймээс 1024 бөх зодоглосон жи­лийн наадамд харьцангуй олон бөх цолонд хүрч, цо­лоо ахиулдаг.

Би түүхт ой давхацсан 2011 оны улсын наад­маар 1024 бөх барилдахыг эсэр­гүү­цээгүй. Бусад үзэгч, бө­хийн хорхойтон, наа­дамч­дын нэгэн адил энэ асууд­лаар шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй хэрнээ харин ч хоёр гараа өргөн дэмжиж буй. Гэхдээ Шадар сайд М.Энхболд даргатай Үндэс­ний их баяр наадмыг зо­хион байгуулах хорооныхон “хойтон жилийн наадам хол бай­на даа, хол байна” хэ­мээн сууж байгаад ирэх оны зуны наадамтай тулах вий гэдэгт санаа зовниж сууна.
1024 бөх зодоглох улсын наа­дамд амжилттай барил­дан дархан аварга, даян авар­га (Д.Сумьяабазар авар­гад боломж бий), далай аварга, аварга цо­лонд хү­рэ­хээр сэтгэл шулуудан бүтэн жилийн турш хөлсөө урсгаж, хөдөлмөрлөхөөр зэхэж эхэл­сэн том цолтой хүчит бөх­чүүдэд хууль нь ойлгомжтой, түрүүлбэл ийм цолонд хүрнэ, үзүүрлэвэл тийм цо­лонд хүрнэ гэдэг нь тодорхой байгаасай гэсэндээ ийнхүү хэдэн өгүүлбэр тавилаа.

Үндсэн хуулиас бусад хууль, дүрэмд тайлбар хийх эрхтэй  Дээд Шүүхэд хандаж ҮИБН-ын тухай хуулийн бө­хийн цол олгох заал­тад, ялангуяа 9, 10-ын даваа тойр­­сон хэсэгт тайлбар гар­гуулан бөх­чүүд төдийгүй бөхийн хорхойтон бид бүг­дийг нэгэн мөр ойлголттой болговол яасан юм бэ. Бөх бүр ҮИБН-ын тухай хуулийн өмнө тэгш эрхтэй. Д.Сумьяа­базар, Д.Азжаргал нарт үйл­чилсэн 9-ийн давааны үнэл­гээ хожим ч гэлээ А.Сүх­батад үйлчилсэн билээ. Ирэх зун арс­лан, аварга цолтон­гуу­дад бас үйлчлэх ёстой.

Ер нь энэ хуулийн бө­хийн цол олгох заалтад цоор­хой байгаа эсэхийг дар­хан аварга Б.Бат-Эр­дэ­нийг УИХ-ын Хууль зүйн байн­гын хо­рооны дарга хийж байгаа өнөө үед ма­гад­лавал зөв бус уу. Хэрвээ цоорхой байхгүй, бөхийн хорхой­тон бид буруу бод­сон бол сайн л биз!

“ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИНЫ СЭТГҮҮЛЧ
Б.ЕРЭНТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж