Алдагдсан машиныг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Алдагдсан машиныг эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн амралтын хоногуудад нийслэлд гарсан 12 хулгайн хэргийн  багагүй хувийг автомашины хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Б-гийн УБС 07-48 дугаартай ногоон өнгийн “Mitsubushi Delica” маркын машиныг энэ сарын  09-10-нд шилжих шөнө байрныхаа гадна зогсоолд тавьсан байхад нь хулгайлсан байна. Мөн тус дүүргийн гуравдугаар хорооны иргэн Б-гийн УБУ 38-83 дугаартай Benz 260 SE маркын хар өнгийн машин энэ сарын 10-ны 09:35 цагт орцны үүднээс алдагджээ. Дээрх хэргүүдийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, хулгайлагдсан машиныг  ЗЦГ болон дүүргүүдэд зарлан мэдээлж, эрлийн ажлыг эхлүүлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж