
Дэвид Бэкхэм “Тоттенхэм”-ийн бэлтгэлийн талбайд энэ сарын 22 хүртэл байхаар болжээ. “Тоттенхэм”-ийн босс Харри Рэднапп уг нь нэгдүгээр сард богино хугацааны зээллэгээр Бэкхэмийг “ЛА Галакси” багаас авчирсан юм. Гэхдээ хоёр баг ямар нэгэн тохиролцоонд хүрээгүйн улмаас Бэкс Лондонгийн багийн төлөө ямар нэгэн тоглолт хийгээгүй юм. 35 настай хагас хамгаалагч маань энэ сарын 10-ны өдрийг хүртэл “Тоттенхэм”-д ирсэн ч 12 хоног үргэлжүүлэн Англид бэлтгэлээ хийхээр шийдсэн байна. “Тоттенхэм”-ийн албан ёсны цахим хуудсанд “Бэкхэм хоёрдугаар сарын 24-нд ЛА Галакситай нэгдэж бэлтгэлээ хийнэ” гэсэн мэдээ гарчээ. Америкийн МЛС-ийн улирал гуравдугаар сарын 15-нд дахин үргэлжилнэ. “Галакси” баг ч “Сиаттл Соундэрс” багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай байгаа юм. Гэхдээ Бэкхэм Америк руу буцах гэж яарахгүй байсаар. Түүний хувьд Англидаа эргэж тоглох сонирхолтой байгаагаа нэг бус удаа хэлээд байгаа. Тиймээс ч Харри Рэднапп Бэксийг урвуулахаар оролдож байна. Бэкхэмийн гэрээ энэ оны 11-р сард дуусна. Тэр үед Рэднапп Английн шигшээгийн хуучин ахлагчийг багтаа нэгтгэж магадгүй юм.
Score Studio