Терри Английн шигшээд тусалж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Терри Английн шигшээд тусалж чадахгүй

Маргааш “Евро 2012”-ын хүрээнд Английн шигшээ, Монтенегрогийн багтай тоглоно. Тус тоглолтод “Челси”-гийн төвийн хамгаалагч Жон Терри гэмтлийн улмаас оролцохгүй болжээ. Английн багийн эмнэлгийн үзлэгт хамрагдсаны дараа Терри нурууны гэмтэл нь сэдэрсэн гэсэн оноштой “Гурван арслан”-г орхисон байна. Түүний гэмтэл хэр удаж байж эдгэх вэ гэдэг нь “Челси”-гийн эмнэлгийн шинжилгээнд орсоны дараа тодорхой болно. Ямар ч байсан нэг их хүнд биш гэнэ. Ингэснээр Монтенегрогийн эсрэг тоглолтод оролцох байсан Английн гурав дахь тоглогч багаа орхилоо.
Фил Ягьелка өвдгөндөө гэмтэлтэй, Аарон Леннон нуруундаа гэмтэлтэй байгаа юм.
 
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж