“Марсель” Нигель ди Ёнгийн эсрэг заргалдана

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Марсель” Нигель ди Ёнгийн эсрэг заргалдана

Францын хөлбөмбөгийн баг юуны улмаас Нигель ди Ёнгийн эсрэг зарга үүсгэж байгаа нь тодорхой. Тус клубын довтлогч, зээлээр “Ньюкасл” багт энэ жил хүчин зүтгэж байгаа Хатим Бэн Арфаг Нидерланд хагас хамгаалагч гэмтээсэн учраас тэр. Премьер лигийн өнгөрсөн тойрогт “Манчестер Сити”, “Ньюкастл” багууд тоглох үеэр Нигель ди Ёнг, Хатим Бэн Арфа дээр алдаа гаргасан ч торгууль хүлээгээгүй юм. Улмаар Франц довтлогчийн хөл хугарч талбай дээр удаан хугацаанд гарахааргүй болсон. Энэ нь Францын “Марсель” багийнхны дургүйцлийг хүргэжээ. Тус клубын ерөнхийлөгч Жан Клод Дассье хөлбөмбөгийн Телефүүт сайтад өгсөн ярилцлагадаа Ди Ёнгийн эсрэг зарга мэдүүлж, шүүхэд хандахаар болсноо хэлжээ. Нидерланд хагас хамгаалагч хатуу тоглолтынхоо үр дүнд шигшээ багтаа дуудагдаагүй байна. “Улбар шарууд”-ын дасгалжуулагч Бэрт ван Марвик Ди Ёнгийг шигшээд дуудаагүй шалтгаанаа “зэрлэг бас довтолгоонд оролцдоггүй” гэж тайлбарлажээ.

Ер нь сүүлийн үед хөлбөмбөгт, тэр дундаа Премьер лигт тоглогчид зэрлэг хамгаалалтын золиос болох нь олширч байна. “Вулверхэмптон”-ы ахлагч Карл Хэнри л гэхэд есдүгээр сард Бобби Замора дээр алдаа гаргаж, Англи довтлогчийн хөл хугарсан бол өнгөрсөн тойрогт “Уиган”-ы Хорди Гомисыг мөн “жагсаалаас гаргажээ”. “Фулхэм”-ийн Мусса Дембеле ч “Стоук”-ийн Энди Вилкинсонд “хадуулж” гэмтлийн эмнэлгээр эргэлдэж байгаа. Энэ тал дээр Английн хөлбөмбөгийн холбоо анхаарлаа хандуулах цаг болсныг мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны тэргүүн Гордон Тэйлор уриалаад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж