Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Торрес үлдэнэ

“Ливерпуль” клубын хурлын дарга Мартин Броутон ийм мэдэгдэл хийлээ. Испани довтлогчийн урагшгүй тоглолт олны дунд түүнийг багаасаа явуулах нь гэсэн айдсыг төрүүлээд байсан юм. Ирэх оны эхний өдөр нээгдэх солилцооны цонхоор түүнийг явуулах магадлал өндөр гэж олон нийт үзэж байсан. Харин багийн шинэ эзэн болон багийн удирдлагуудын шинэ төлөвлөгөөнд “Алтан жаал” маань багтаж байгаа гэнэ. Мерсисайдын “Улаанууд”-ын хурлын дарга “Шинэ эзэн маань ялагч байхыг хүсч байгаа, Торрес бол ялагч” гэж хэлсэн байна. Хоёр эрхэм энэ талаараа санаа нийлж байгаа нь сайн хэрэг. Багийн шинэ эзэн Хенри “Ливерпуль”-ийн ирээдүйн төлөө зарим тоглогчдоо шигшээнх нь урилгаас татгалзуулсан байна. Учир нь хүндхэн байдалтай байгаа тэдний тоглогчид нь гэмтэл бэртэл авбал тэд өнгөрсөн жилийнхээсээ ч муу амжилт гаргаж болох юм. Тиймээс ч багийн удирдлагууд ийм шийдвэр гаргажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж