Санал хураалтын нэгдсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Санал хураалтын нэгдсэн өдөр

Санал хураалтын ням гаригийн нэгдсэн өдрийн хүрээнд янз бүрийн төвшний 8000 орчим сонгууль ОХУ-ын 77 бүсэд боллоо. Сонгуулийн ерөнхий хорооных нь мэдээгээр 30 сая сонгогчид бүртгэгджээ. Энэ нь хамгийн олон хүнийг хамарсан санал хураалтын нэгдсэн өдөр юм. Нийт 10 мянга гаруй нэр дэвшигчид бүртгэгдсэн ба зургаан бүсийн хууль тогтоох чуулганы 250 депутатын суудлын төлөө өрсөлджээ.

Тыва улс, Белгород, Костром, Магадан, Новосибирск ба Челябинскийн орон нутгийн парламент сонгогдоно. Эдгээр нутагт нэг суудлын төлөө дунджаар долоон хүн өрсөлджээ. Дагестанд нийтдээ 1090 санал хураалтаар хот, район, суурины төлөөлөгчид ба захирагчид сонгогдож байна.

Бүс нутгийн сонгуулиар нэг суудлын төлөө найм орчим нэр дэвшигч өрсөлджээ.  Хамгийн анхны урьдчилсан мэдээгээр сонгуулийн ерөнхий дүр зураг тодорлоо. “Нэгдмэл Орос нам” Тывад 81,38, Магаданд 57,9, Новосибирскт 42,28, Челябинск-т 59,29 хувийн санал аваад байна. Эрх баригч нам зургаан бүсэд тэргүүлж байна.
Коммунистууд Тывад 6,28, Магаданд 14,83, Новосибирскт 26,24, Челябинск-т 10,61 хувийн санал авчээ.

Либерал ардчилсан нам Тывад 3,44, Магаданд 12,37, Новосибирскт 10,07, Челябинск-т 8,34 хувийн саналтай  байна.
 "Шударга Орос" Тывад 4,45, Магаданд  8,17, Новосибирскт  17,45, Челябинск-т   16,04 хувийн санал авав.

Нэр дэвшигчдээ дэвшүүлсэн нутагт "Оросын эх орончид", "Зөв үйлс" ба "Яблоко" хоёр орчим хувийн санал  авсан байна. Эдгээр намууд долоон хувийн босгыг давсангүй. Анхны энэ дүн ерөнхийдөө  өөрчлөгдөхгүй  гэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж