Тевез хөлбөмбөгөөс уйджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Тевез хөлбөмбөгөөс уйджээ

Карлос Тевез хөлбөмбөгөөс уйдаж эхэлжээ, тэр хэзээ ч больж магадгүй гэнэ.
“Ман Сити” багийн Аргентин довтлогчийг Премьер лигийн тоглолтууд сэтгэл санаа болон биеийн хүчний дарамтанд оруулаад байгаа аж. Энэ улирлаас эхлэн “Манчестер Сити”-гийн ахлагч болсон түүний хөлбөмбөгөөс авах мэдрэмж нь буурсан бөгөөд тэрбээр өөрөө “Би одоо ахмад тоглогчийн тоонд орно. Анх мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа залуу байхдаа эхэлж байсан. Тэр үед би шүд зуугаад л тэсвэрлэдэг байсан бол одоо залхаж эхэлж байна” гэжээ. Тэрбээр мөн “Тоглохоо боливол юу хийх талаар бодож амжаагүй л байна. Гэхдээ нэг л өглөө сэрээд дахиж тоглохгүй гэж шийдэж магадгүй юм” гэсэн байна.
Түүний хувьд Английн лигт ирж тоглоод таван жил болж байгаа бөгөөд “Уэст хэм”, “Манчестер Юнайтед” багуудад тоглож байсан. Харин одоо “Манчестер Сити” багт тоглож байгаа. Тевезийн хачирхалтай мэдэгдэл яаж төгсөх бол?

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж