“Рэд Уингс” улирлыг сайн эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

“Рэд Уингс” улирлыг сайн эхлүүллээ

Хойд Амеркийн Үндэсний хоккейн лигийн 93 дахь удаагийн улирал өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, багууд өнөөдрийн байдлаар хоёроос гурван тоглолт хийгээд байна. Өрнөд бүсийн лидерүүдийн нэг “Детройтын улаан жигүүрүүд” улирал эхлээд хоёр хожил авч, 100 хувийн ажмилтаар мөсөн дээрх шилдэг нь гэдгээ баталсаар байна. Тэд алдарт боксчин Жой Луйсын нэрэмжит ордондоо “Анахейм”-ийг хүлээн авч, нээлтийн эхний тоглолт хийн 4:0 харьцаатай бут ниргэсэн бол өнгөрсөн жилийн аварга “Чикаго Блэк Хаукс”-ыг 3:2 харьцаатай талбай дээр нь хожиж, хоёр дахь хожлоо авсан юм.

Одоогоор Дорнод бүсээс Торонто,Каролина, өрнөдөөс Эдмонтон, Даллас зэрэг багууд Детройтын хамтаар улирал эхлээд бүтэн оноо авсан багуудаар шалгараад байна. Хоккейн анализчидын таамаглаж буйгаар энэ зун нийтдээ зургаан сая ам.доллараар хүчээ зузаалсан Детройтыг аваргын төлөө тоглох өндөр магадлалтай гэж үзэж байгаа.

 Стэнлийн цомын 11 удаагийн эзэмшигч хамгийн сүүлд 2007-08 оны улиралд түрүүлсэн. Харин 2009 онд шигшээ тоглолтонд үлдсэн ч Питсбургт цомоо алдсан билээ. Өнгөрсөн жилийн хувьд лигийн нээлт болж байсан Сан Хосед плей-оффын хоёрдугаар шатанд 4:1-ээр бут ниргүүлж, зуны амралтаа авсан юм. Гэхдээ шинэ улиралд сайн ч бэлтгэлтэй, шилдэг ч бүрэлдхүүнтэй байгаа тэд Томас Хольмстром, Никлас Лидстром нарын гэрээг сунгаж чадсан. Бүх одод Павель Дацюк, Хенрик Зеттерберг нараар ахлуулсан “Улаан жигүүрүүд”-ийн дараагийн учраа нь Колорадо аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж