Ал Харрингтоны бэртэл сэдэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ал Харрингтоны бэртэл сэдэрчээ

NBA-ын “Денвер Наггетс”-ын эгнээнд нэгдэн, шинэ улирлаа эхлүүлэх гэж буй хүчний довтлогч Ал Харрингтон бямба гаригт болсон улирлын өмнөх тоглолтод гэмтэл авчээ. Денвер өөрийн Пэпси центртээ “Портланд Блейзерс”-ийг хүлээн авч тоглон 109:99 харьцаатай буулган авсан ч тоглолтын эхний үед Харрингтон гэмтлээ сэдрээсэн байна. Түүний өнгөрсөн улиралд авсан хөлний бэртэл нь сэдэрсэн бөгөөд ойролцоогоор хоёр долоо хоногийн туршид талбайд гарах боломжгүй болсон байна. Гэхдээ энэ хугацаа баттай, эцсийн шийдвэр биш бөгөөд үүнээс ч урт хугацаагаар тоглохгүй байж болох юм. “Денвер Наггетс”-ын гарааны довтлогч Кенион Мартин шагайны гэмтлээсээ болж улирлын эхэнд тоглохгүй болсон бөгөөд Ал Харрингтон түүний оронд гараанд гарах магадлал тун өндөр байсан юм. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж