
Ерөнхийлөгч Чавес ням гаригийн “Ало Президенте” телевизийн нэвтрүүлгээр тив дэлхийн улс орнуудтай харилцаа тогтоох асуудал хязгаарлагдаагүй байгаа бөгөөд эдгээр орнуудаас албан ёсны айлчлал хийх урилга хүлээж авсан тул ийнхүү айлчлахаар шийдвэрлэсэн юм гэж мэдээлсэн байна.
Айлчлах гэж буй орнуудтай ямар тодорхой гэрээ хэлцэл байгуулах гэж байгаагаа мэдээлээгүй боловч ОХУ-тай Орос-Венесуэлийн хоёр талын хамтарсан Банк байгуулах ёслолд оролцох тухайгаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг