Германы сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Германы сайд айлчилна

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын урилгаар ХБНГУ-ын Холбооны тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Питр Рамзауэр манайд албан ёсны айлчлал хийнэ. Сайд Питр Рамзауэр маргааш ЗТБХБ-ын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны дэд бүтцийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, Оюутолгойн уурхайг үзэж танилцах юм. Түүнийг дагалдан Германы Бундестагийн зарим гишүүн болон Хуурай замын тээврийн газрын дарга, Байгаль орчин дэд бүтцийн бодлогын газрын дарга, Харилцаа холбооны хэлтсийн дарга нар ирэх юм байна.

Германы Холбооны тээвэр, Хот байгуулалтын сайдын хоёр өдөр үргэлжлэх албан ёсны айлчлалын хөтөлбөрт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзах, Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт түр саатаж, Монголын ардын урлагийн тоглолт үзэх гэх мэт арга хэмжээ багтсан байна.

Ц.Оргил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж