Жилд 500 гаруй хүн ослоор нас бардаг

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Жилд 500 гаруй хүн ослоор нас бардаг

Онгоц осолдвол орон даяар эмгэнэл илэрхийлдэг. Тэгвэл манай улсад жилдээ 11 онгоц осолдсон хэмжээний иргэд замын ослоор амиа алддаг гэж Эрүүл мэндийн яамны  мэргэжилтэн Б.Байгалмаа хэллээ. Тодруулбал, Монгол Улсад зам тээврийн ослоос  жилд  500 гаруй хүн амиа алддаг гэх судалгаа  гарчээ. Тэдний  65 хувь нь авто машин жолоодож, эсвэл зорчиж яваад осолдсон бол 18 хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаад нас барсан аж.  Түүнчлэн улсын хэмжээнд 2000 оноос зам тээврийн осол гэмтэл нь хүн амын нас баралтын гуравдугаар шалтгаан болсон аж. Зам тээврийн ослыг 2020 он хүртэл 50 хувиар бууруулах зорилтын хүрээнд ЭМЯ, ХЗДХЯ, ЗТБХБЯ, НХХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, ЦЕГ, ЗЦГ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон семинар зохион байгуулж, дэвшүүлсэн санал санаачлагыг бодит ажил болгох юм байна. Мөн  2011-2020 оныг Замын  ослын аюулгүйн жил болгон зарлаж байгаа аж. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж