Ногоон гэрэл ногоон хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ногоон гэрэл ногоон хэрэглээ

Сумогийн их аварга Д.Дагвадоржийн санаачилгаар Япон улсын  SANYO групп, Монголын АСА группын хамтарсан “Ногоон гэрэл ногоон хэрэглээ” төслөөр малчдад зориулан гаргасан 10 жилийн эдэлгээтэй фанелийг /нарны гэрэл/ анх удаагаа монголд оруулж ирсэн бөгөөд Завхан, Говь-Алтай аймгийн иргэд анхны хэрэглэгчид нь болж байна.
Учир нь эрчим хүчний хязгаарлалттай  Завхан, Говь-Алтай аймгуудад анхлан авч ирж Улиастайд энэхүү тоног төхөөрөмжийг танилцуулах нээлт боллоо. Нээлтийн үеэр  их аваргын ах болох “АСА” группын ерөнхийлөгч Д.Сэржбүдээ хэрэгжүүлж буй төслийн талаар танилцууллаа. Энэхүү төслийн хүрээнд зөвхөн нарны гэрлээр зогсохгүй хотынхоны хэрэглэдэг  бүхий л цахилгаан хэрэгслийг ч Японоос Монголд оруулж ирж  хөдөөгийн малчдын хэрэгцээг хангах юм байна. 10 жилийн эдэлгээ  бүхий Япон чанарын бүтээгдэхүүнийг малчид  ХААН банкны лизингээр авах боломжтой бөгөөд үнийн хувьд нарны гэрэл нь 128 мянган төгрөгийн үнэтэй аж.  “Ногоон гэрэл, ногоон хэрэглээ” төслийг Завхан аймагт хэрэгжүүлснээр лааны  гэрэлд шагай  тоглодог үе аль хэдийн хоцорч хужаагийн нарны гэрэл аккумлятор хэрэглэдэг байсан бол одоо Япон чанарыг шууд хөдөөд хэрэглэх болж  байгаад малчид сэтгэл хангалуун байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж