
Учир нь эрчим хүчний хязгаарлалттай Завхан, Говь-Алтай аймгуудад анхлан авч ирж Улиастайд энэхүү тоног төхөөрөмжийг танилцуулах нээлт боллоо. Нээлтийн үеэр их аваргын ах болох “АСА” группын ерөнхийлөгч Д.Сэржбүдээ хэрэгжүүлж буй төслийн талаар танилцууллаа. Энэхүү төслийн хүрээнд зөвхөн нарны гэрлээр зогсохгүй хотынхоны хэрэглэдэг бүхий л цахилгаан хэрэгслийг ч Японоос Монголд оруулж ирж хөдөөгийн малчдын хэрэгцээг хангах юм байна. 10 жилийн эдэлгээ бүхий Япон чанарын бүтээгдэхүүнийг малчид ХААН банкны лизингээр авах боломжтой бөгөөд үнийн хувьд нарны гэрэл нь 128 мянган төгрөгийн үнэтэй аж. “Ногоон гэрэл, ногоон хэрэглээ” төслийг Завхан аймагт хэрэгжүүлснээр лааны гэрэлд шагай тоглодог үе аль хэдийн хоцорч хужаагийн нарны гэрэл аккумлятор хэрэглэдэг байсан бол одоо Япон чанарыг шууд хөдөөд хэрэглэх болж байгаад малчид сэтгэл хангалуун байна.
Б.Мягмарсүрэн