
“Үйлдвэржилтийг дэмжих жил”, “Атарын III аян”-ны хүрээнд Завхан аймгийн болон цаашид монгол орны баруун бүсийн аймгуудын гурилын хэрэгцээг хангахад чиглэгдсэн “Өгөөмөр Агро” төсөл УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн санаачилгаар гурван жилийн судалгаа туршилтын дүнд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ төсөл хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд Алдархаан сумын Шар тал хүртэл 42 км-т цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугам татаж цахилгааны эх үүсвэрээр хангажээ.
Мөн Борхын голоос ус татах хоолой, 300 метрийн урттай үерийн далан, 220 метрийн ус дөхүүлэх суваг, толгойн барилга, ус хуримтлуулах усан санг байгуулж 500 метрийн радиусаар эргэдэг усалгааны систем бүхий бүрэн автомат усжуулалттай талбайг 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгсөн нь Завхан аймагт газар тариаланг хөгжүүлэх шинэ алхам боллоо. Шар талын тариалалт нь өндөр мэргэжлийн агрономичийн зөвлөгөөгөөр ОХУ-аас олон улсын чанарын батламж бүхий супер элит сортын шинэ үрийн улаан буудайг монгол орны хөрсөнд анх удаа нутагшуулан амжилттай тариалж энэ жилээс ургацын дээж анхны бүтээгдэхүүнээ аймгийнхаа хэрэглэгчдэд түгээж эхэллээ. Ийнхүү алслагдсан хэмээн хэд нугарсан бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан Завханчууд маань энэ жилээс мах, гурилын үнэ- д санаа зоволтгүй боллоо. Нарантуул шим ХХК-ний Өгөөмөр гурил нь 25 кг-аар савлагдсан I, II зэргийнх бол малын тэжээл нь 50 кг-аар савлагдаж борлуулагдаж байна.
Б.Мягмарсүрэн