Бэлтгэлийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Бэлтгэлийн бүртгэл эхэллээ

Булган аймгийн статистикийн хэлтэс хүн ам, орон сууцны тооллогыг хугацаанд шуурхай чанартай явуулахын тулд зохион байгуулалтын арга хэмжээ авч сумын тооллогын комисс, түр товчооны гишүүд болон тооллогоор ажиллах тоологч, шалгагч нарын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж тооллогод ажиллах хүмүүсийг арга зүйгээр хангаад байна
Тооллогын бэлтгэл ажлын чухал хэсэг болох өрх, хүн амын бүртгэлийг өнөөдрөөс нийт сум багт эхэллээ. Хоёр долоо хоногийн хугацаанд явуулах энэхүү бүртгэлээр тухайн өрх, барилга, байгууламж, объектод яг хичээн хүн тоолохыг урьдчилсан байдлаар тодорхойлсноор тооллогын үеийн төлөвлөлт, зохион байгуулалтыг нарийвчлан гаргах боломжийг бүрдүүлэх ажээ.
Бүртгэлийг баг, хорооны суурин хүн амын бүртгэл болон иргэний шинэчилсэн бүртгэлээс ялгаатайгаар хийнэ. Бүртгэлийг баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хөтөлж байна Тухайн баг, хорооны түр товчооны ажилтан айл, өрх бүрээр орж, оршин суугаа хүн бүрийг, амьдарч буй орон сууцны хамт “ХАОСТ-3” маягтаар бүртгэнэ. Мөн тухайн засаг захиргааны нэгжид харьяалалтай үндсэн иргэдээс гадна гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс, албан бусаар ашигт малтмал олборлогчид, орон гэргүй иргэд, асрамжийн газарт амьдардаг хүмүүсийг энэхүү бүртгэлд бүрэн хамруулахаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Энэ ажлыг энэ сарын 25-нд дуусгана хэмээн аймгийн статистикийн хэлтсийн дарга Г.Эрдэнэ ярив.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж